Шээсний замын халдвар (ШЗХ, англиар UTI) гэдэг нь шээсний замын аль ч хэсэгт: давсаг, биеэс шээс гадагшлуулдаг суваг (шээсний сүв, уретра) эсвэл бөөрөнд үүсэх халдвар юм. Ихэвчлэн өтгөнөөс гаралтай нян шээсний замд орсноос үүсдэг.
Шээсний замын халдвар нь биед тохиолддог халдварын дотроос түгээмэлээрээ хоёрдугаарт ордог. Эмэгтэйчүүдийн шээсний сүв богино бөгөөд хошногонд ойрхон байрладаг тул эрэгтэйчүүдээс дөрөв дахин олон эмэгтэй энэ халдвар авдаг.
- Давсагны үрэвсэл (цистит) хамгийн түгээмэл хэлбэр нь.
- Бөөрний халдвар (пиелонефрит) харьцангуй ховор ч илүү ноцтой бөгөөд цаг алдалгүй эмчлэх шаардлагатай.
Шээсний замын халдварын ихэнх нь амархан эмчлэгддэг бөгөөд олонх нь хурдан эдгэрдэг.


